Уриа:Шинэ зууны эцэг эхчүүд бид хүүхдийнхээ нас, сэтгэхүй, хувийн онцлогийг нь ойлгож, хүмүүжлийн эерэг аргаар харилцдаг бахархан дуурайх хүн нь байцгаая.
Зорилго:Шинэ зууны хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, хандлагад тохирсон хүүхдээ сурган хүмүүжүүлэх шинэ арга барил, шийдэлд суралцах, хүний эрхэд суурилсан гэр бүл дэх эерэг харилцааг бэхжүүлэхэд эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх
Санаачлагч: Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
Ерөнхий ивээн тэтгэгч: Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр
Хамрах хүрээ:
• Аймаг, сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн – 17
• Сумдын эцэг эхийн төлөөлөл -140
• Урилгаар оролцогч хүндэт зочид 10 хүн
• Зохион байгуулагч 10 хүн
Хэзээ: 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 08.30-16.00 цагт /Даваа гараг/
Хаана: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд
Оролцогчдыг сонгох, зохион байгуулахтай холбоотой дараах асуудлыг зохицуулна. Үүнд:
1. Орон нутгаас оролцох эцэг эхчүүдийн төлөөллийг сонгохдоо хүүхдүүдээ үлгэр дуурайлал бүхий асран хүмүүжүүлж буй эцэг эхчүүдийг оролцуулна. Ялангуяа хүүхэдтэй харилцах харилцаандаа өөрчлөлт гаргасан байхыг харгалзана.
2. Малчин, тариаланч, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, залуу гэр бүлийн төлөөлөл, олон хүүхэдтэй, зорилтот бүлгийн болон шилдэг тэргүүний гэр бүлүүдийн төлөөллөөс оролцуулж сонгох
3. Орон нутгаас ирэх төлөөлөгчдийн ирэх, буцах замын зардлыг тухайн орон нутгийн орон нутгийн эх үүсвэрээс гаргах.
4. Сумдын Засг дарга нар төлөөлөгчдөө зөвлөлгөөнд бүрэн оролцуулах, ирэх, буцах, арга хэмжээг хариуцаж хамтран ажиллана.
ХОВД АЙМГИЙН
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ