УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад Жаргалант сумын Прогресс сургууль дээр өнөөдөр эхэллээ.
Энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой бөгөөд 24 сургуулийн 120 сурагч, багш нарынхаа хамт оролцон Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн 5 хичээлээр мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна.
“Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиад 2 шаттай явагдах ба өнөөдөр "Ерөнхий мэдлэгийн сорил" буюу 1- шат маргааш 2-р шат буюу "Баг"-ийн тэмцээн явагдаж нэгдсэн дүнгээ гаргана.