Ховд аймагт Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нийтдээ 18000 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд Бүрэн дунд боловсролыг 1543 сурагч, Суурь боловсролыг 1105 сурагч, бага боловсролыг 1503 сурагч эзэмшин Эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 сургуулийн нэг нь 12 жилийн 6-р сургууль юм. Тус сургууль нь 2006 онд анх байгуулагдсан. Тэгвэл энэ сургуулийг байгуулагдаж үүдээ нээхэд нь 1-р ангид элсэн орж байсан анхны сурагчид нь энэ жил 12-р ангиа төгсөж байгаа нь тус сургуулийн энэ хичээлийн жилийн мөнгөн хонхын баярын нэг онцлог болж байна.
12 жилийн 6-р сургуулийн мөнгөн хонхны баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын хурлын дарга Г,Пүрэвганди, аймгийн ИХ-ын төлөөлөгч Б.Амаржаргал, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын албаны хүмүүс оролцож багш сурагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүллээ.