Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь семинар Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.



Залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид болон орон нутгийн залуучуудад  залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны талаар ойлголт нэгтгэн, орон нутгийн болон үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэнд залуучуудын оролцоог хангах, төр - төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь” семинарыг НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байгаа Иргэний боловсролын төвтэй хамтран 2017 оны  5 -р сарын 16-17 -ны өдрүүдэд зохион байгууллаа.




Семинарт Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон  хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал  хариуцсан мэргэжилтнүүд, Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч, нийгмийн ажилтан, амьдрах ухааны багш, Залуучуудын зөвлөлийн гишүүд, дэмжих бүлэг, сонирхлын бүлгийн гишүүд, залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 35 хүн хамрагдаж асуудлаа тодорхойлон, харилцан туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцлоо.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ