УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад 2 өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Ховд аймгийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн 120 сурагч, багш нарынхаа хамт оролцон Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн 5 хичээлээр мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн “Оюуны их сорилго” олимпиадад Жаргалант сумын Прогресс сургуулийн баг 69,44 оноогоор тэргүүн байранд шалгарч "Батламж", "Цом", 1 500 000 төгрөгөөр, 12 жилийн 1-р сургуулийн баг 64,76 оноогоор 2-р байранд, "Батламж", "Цом", 1 000 000 төгрөгөөр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг 63,85 оноогоор 3-р байранд шалгарч "Батламж", "Цом", 800 000 төгрөгөөр шагнууллаа. Мөн 12 жилийн 3-р дунд сургуулийн баг 60,95 оноогоор, 12 жилийн 6-р сургуулийн баг 54,58 оноогоор тусгай байранд шалгарчээ.
"Оюуны их сорилго" багийн олон төрөлт олимпиадад сурагчидаа сайн бэлтгэсэн 5 багшийг мөн шалгаруулан шагнаж урамшууллаа. Тухайлбал: Прогресс сургуулийн Англи хэлний багш н.Лхамзаяа, 12 жилийн 1-р сургуулийн Математикийн багш /Сэтгэх чадвар/ Ч.Байгалмаа, Цаст-Алтай цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Х.Нямсүрэн, Булган сумын 1-р сургуулийн Математикийн багш Ш.Цэвэлмаа, Жаргалант сумын 12 жилийн 6-р сургуулийн Физикийн багш Б.Дэлгэрмаа нар шалгарч "Батламж" медаль, 200 000 төгрөгрөөр шагнууллаа. Харин хамгийн зохион байгуулалт сайтай оролцсон сургуулиар Жаргалант сумын 12 жилийн 7-р сургуулийн баг хамт олон шалгарсан байна.
Энэ жил анх удаа зохион байгуулагдсан "Оюуны их сорилго" багийн олон төрөлт тэмцээний шилдгүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Гантөмөр, Аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.