Ховд Хөгжил политехник коллежийн газар тариалангийн багш нар өвлийн хүлэмжинд тариалсан анхны ургацаа хураан авчээ



Ховд Хөгжил политехник коллежид Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслөөс санхүүжүүлэн өнгөрсөн оны 12 дугаар сард 160м/кв талбайтай өвлийн хүлэмж хүлээлгэн өгчээ. Уг хүлэмжийг тус сургуулийн Хүлэмжийн аж ахуй эрхлэгч болон газар тариалангийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад дадлагын хичээл, сургалтыг чанартай явуулахад нь зориулж олгосон байна.



Энэхүү өвлийн хүлэмжид тус сургуулийн хүлэмжийн аж ахуй, фермерийн багш Н.Баатарсүрэн, Газар тариалангийн багш нар болох А.Махмед, доктор М.Мөнхжаргал, Д.Энхгэрэл, Т.Оюунбилэг нар  Буйцаа, Юуцай, 3-4 төрлийн байцааны сортыг тариалж 02 дугаар сарын 27-ны өдөр анхны ургацаа хураан авчээ. 



Ховд Хөгжил политехник коллежээс мэдээлсэнээр одоо улаан лооль, өргөст хэмх, чинжүү, хаш, брокли байцаа, үрлэн улаан лоолийн үрслэгээ бэлтгэн талбайдаа шилжүүлэн суулгахад бэлэн болгоод байна. Цаашид анар, гүзээлзгэнэ зэрэг жимс, жимсгэнийг туршилтаар тарьж ургуулахаар бэлтгэлээ хангасан гэлээ. 

ВИДЕО:Д.БАЯРМАА /ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ/



Ховд аймаг “Хүлэмж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд өвлийн, жишиг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломж байгаа нь харагдаж байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ