Ховд аймгийн ХХААГ-ын дэргэдэх орон тооны бус бодлогын зөвлөл хуралдлаа



Цаг үеийн асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтын хүрээнд аймгийн ХХААГ-ын дэргэдэх орон тооны бус бодлогын зөвлөлийн хурлыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого чиглэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, мөн жимс жимсгэнэ, залуу малчин, тариаланч, ховд брэнд хөтөлбөрт санал авах чиглэлээр харилцан санал солилцов. 



Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан цаашид газар тариалангийн үйлдвэрлэлд үрийн шинэчлэл хийх, залуу малчин тариаланчдыг бэлтгэх чиглэлд  политехник коллеж, гурил үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллахаар боллоо. Хуралд аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажав тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд,  бодлогын зөвлөлийн гишүүн МУ-ын гавьяат малзүйч н.Хасымхан, Политехник коллейжийн багш Н.Баатарсүрэн болон ХХААХҮ-ийн яамны сайдын зөвлөлийн гишүүн доктор н.Шинэбаяр, байгаль орчны гавьяат ажилтан н.Цэндсүрэн нар цахимаар оролцсон юм.  

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ