ХАА-н салбарт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хэлэлцүүлэг боллоо



Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ХАА-н салбарт "Залуу малчин, тариаланч", "Ховдын бренд", "Жимс жимсгэнэ" зэрэг дэд хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр тусгасан.



Удахгүй газар тариалангийн ажил эхэлнэ. Түүнээс урьтаж энэ салбарт ажиллаж буй тариаланчид, эрдэмтэн докторуудын үгийг сонсох, шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгах саналыг авах зорилгоор өнөөдөр /2021.03.09/ аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГазар хамтран өргөтгөсөн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтэнүүд, гавьяатууд, малчид, тариаланчдын төлөөллүүд оролцов.



Энэ үеэр аймгийн Эдийн засаг, дэд бүтэц, ХАА-н асуудал хариуцсан орлогч дарга Т.Жаргалсайхан, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх нар оролцож ХАА, газар тариалангийн салбарт баримтлах бодлого зорилт, хөтөлбөрт тусгах гол асуудлын талаар оролцогчдод мэдээлэл өгч, санал солилцлоо.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ