ХОВД АЙМАГ:Чандмань сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн нэг ажилтан түймэрт өртөж амиа алдсан харамсалтай тохиолдол гарлаа

May be an image of fire and foundry

Энэ сарын 23-нд Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг "Дэнж" гэх газар хээрийн гал түймэр гарсан. Энэ тухай дуудлагыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2026 оны 03 дугаар сарын 23-ны орон нутгийн цагаар 16:30 цагт хүлээн авч Чандмань, Дөргөн сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж 03 дугаар сарын 24-ний 21:00 цаг түймрийг цурамд оруулж 25-ны 04:00 цагт бүрэн унтраасан байна.

May be an image of fire

Энэ үеэр түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан Чандмань сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн ажилтан Л.Б нь амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ.  Бусдын аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж яваад амиа алдсан талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

May be an image of fire

2026 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар Ховд аймагт ой хээрийн түймрийн хоёр удаагийн тохиолдол бүртгэгдээд байна. Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаа учраас түймрийн эрсдэлтэй бүсэд нутаглаж байгаа малчид, зорчиж буй иргэд галын аюулгүй байдлыг хангаж мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

May be an image of fire

May be an image of fire

May be an image of fire

May be an image of fire and grass

May be an image of fire and grass


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ