
Улсын тэргүүний Зэрэг сумын Эхэн багийн малчин Г.Галсанбатын тэмээн сүрэгт ингэ ихэрлэжээ. Г.Галсанбат гуай 1986 оноос хойш мал маллаж байгаа. Таван хошуу малтай. Тэр дундаа тэмээн сүргээ түлхүү өсгөдөг байна.
Одоогоор 200 гаруй тэмээтэй. Энэ хавар 40 гаруй ингэ ботголохоос 11 настай ингэ маань ихэрлэлээ. Манай тэмээ Дарви сумын нутаг "Байшин үзүүр" орчмоор бэлчээрлэж байгаа. Удахгүй гэрийн зүг дөхүүлнэ гэж малчин ярилаа.
Г.Галсанбат гуайн хотонд 2016 онд ихэр ботго мэндэлж байсан. Тэгвэл 10 жилийн дараа дахин ихэр ботготой болж байна. Баяр хүргэе. Тэмээн сүрэг нь түм хүрэх болтугай.
ЖИЧ:Иргэний гэрэл зургийг ашиглав.