“Ховд-Хонгио” уулын дугуйн тэмцээн 80 км зайд өрнөж, шилдэг баг, оролцогчдыг тодруулжээ. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбооноос санаачлан зохион байгуулсан юм.
Энэ үеэр 4х20 км багийн буухиа болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 15 км зайн уралдааныг тус тус зохион байгуулсан. Үүнд нийт 32 тамирчин оролцжээ.
Багийн буухиа уралдааны 25 хүртэлх насны ангилалд:
Тэргүүн байрт Увс аймгийн идэрчүүдийн шигшээ "Увсын шонхорууд" баг
Дэд байрт Шүүхийн шинжилгээний албаны "Шидэт хурд - 2" баг
25-с дээш насны ангилалд:
Тэргүүн байрт ХААН Банкны "Хааны хурд" баг
Дэд байрт Багш нарын "ЕБС 3" баг
Гуравдугаар байрт "Алтайн бүргэдүүд" баг тус тус шалгарсан аж.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд:
Тэргүүн байрт Т.Баяртогтох
Дэд байрт Р.Оюунжаргал
Гуравдугаар байрт Н.Цэрэнчимэг тус тус шалгарчээ. Уг тэмцээнд оролцогчдын зүгээс иргэд дугуйн спортоор хичээллэж, эрүүл мэнддээ бодит хувь нэмэр оруулахыг уриалж байв.