Ховд аймагт хууль бусаар тарвага агнах болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант суманд дөрвөн хяналтын постод 24 цагаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэд тарвага хууль бусаар тээвэрлэж, Жаргалант суманд нэвтэрсэн тээврийн хэрэгслийг саатуулан хуулийн дагуу шалгаж байна. Иймд жолооч, зорчигчид эрх бүхий албан тушаалтны шийдвэр, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, тарвага агнахгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна. Огноо: 8/12/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1999 Мэдээ таалагдсан: