“Цагаан-уул” ахмадын амралт, сувиллын газраар үйлчлүүлэхийг урьж байна.



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Цагаан-уул” ахмадын  амралт, сувиллын газраар үйлчлүүлэхийг урьж байна. Тус сувиллын газар нь хаш чулуун ор болон бусад физиk эмчилгээний багаж төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлогтой юм. Мөн бариа засал, массаж /бүх биеийн болон хэсэгчилсэн/, цахилгаан зүү, бумба тавих, туяаны шарлага зэрэг уламжлалт 15 төрлийн эмчилгээг хийдэг аж. Энэхүү сувиллын газар нь хоёрдугаар ээлжийн амрагчдыг энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр хүлээн авна. Одоогийн байдлаар нэг ээлжинд 20 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд иргэд бүртгүүлэхийг хүсвэл 9943-7857, 9970-9788, 8804-9562 утасаар холбоо барих боломжтой юм. “Цагаан-уул” ахмадын  амралт, сувиллын газар нь эмч, сувилагч, тогооч, үйлчлэгч зэрэг зургаан ажилтантай. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ