Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийг эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Жаргалант сумын Тахилт, Бичигт багийн хүүхдийн тоглоомын талбайд зохион байгууллаа.
Иргэд, олон нийтийн хүүхэд хамгааллын талаар мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулж болзошгүй орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа.
Хүүхдүүдэд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгч Хүүхэд хөгжүүлэх дугуйлан болон Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх клубуудын үйл ажиллагааг сурталчлан, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэв.
Хүүхдийн тусламжийн 108 утасны chatbox цахим сэтгэл зүйн үйлчилгээ, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, Залуучуудын хөгжлийн төв болон Хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн танилцуулга, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга зэрэг гарын авлага, брошур тараалаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 50 хүүхэд, 30 эцэг эх хамрагдлаа. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд Буянт, Магсаржав, Наран, багийн тоглоом талбайд, Буянт голын эрэг дагуу зохион байгуулах тул хүүхэд, эцэг эхчүүд сонирхсон мэдээллээ авах боломжтой.