Сүүлийн үед Ховд аймгийн төвөөс гурван км зайд орших “Буянт гол”-ыг хамгаалж, орчны хог хаягдлыг бууруулж буй иргэдийн эерэг хандлага, оролцоо нэмэгдэж байна.
Нэгэн жишээ дурдахад “Сүүн сэтгэл холбоо”-ны гишүүд Буянт гол дээр очиж, хөгжмийн аялгуунд өглөөний дасгал тогтмол хийдэг аж.
Тэд өглөө бүр Буянт гол дагуу орчны хог хаягдалыг цэвэрлэдэг гэж албаны эх сурвалж онцоллоо. Мөн иргэд гол дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа авч явах, бусдын үлдээсэн хогийг цэвэрлэх тохиолдол нэмэгдсэн болохыг мэргэжилтнүүд хэлж байна.