Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы хүрээнд "Нэг залуу-нэг сэтгэл" уриан дор өсвөр үеийн хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил эхлүүллээ. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд архи, тамхи худалдаалдаг 20 гаруй хүнсний дэлгүүр, баар, үйлчилгээний газруудад насанд хүрээгүй буюу 21-ээс доош насны хүнд архи, тамхи худалдан борлуулахгүй байх талаар сэрэмжлүүлж, зөвлөмж танилцуулан хамтран ажиллаж байна.
Тус байгууллагын ажилтнууд өсвөр насны хүүхэд, залуусыг хорт зуршилт автахгүй байхад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уриалж, "ХОРТ ЗУРШИЛГҮЙ 21 нас" зурагт хуудсыг байршуулж байгаа юм.