“Өглөөний хүн” уулзалт зохион байгуулжээ



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас  “Өглөөний хүн” уулзалтыг 5 дахь удаагаа зохион байгуулж  45 ажилтан албан хаагчид оролцлоо. 
Энэ удаагийн зочноор аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн бодлого шийдвэр, орон нутгийн зүгээс хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 
Мөн аймаг, орон нутагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудын явцын талаар мэдээлэл хийв. 
“Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан “Стандарттай Ховд” арга хэмжээг хэрэгжүүлэн бүх салбартаа стандартыг нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар ярилцав. Түүнчлэн төрийн албан хаагчдаа дэмжих, урамшуулах, хөгжүүлэх талаар олон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн албан хаагчдаа орон сууцжуулах ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж Ховд аймгийн ХХҮГ-аас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ