17 суманд нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна



Хичээлийн шинэ жил болон 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу өнөөдөр Ховд аймгийн 17 сумын нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн орчны бүсэд цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна. Аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд тус ажилд төрийн зургаан байгууллагын 230 гаруй ажилтан, албан хаагч оролцож, гудамж талбайн хог хаягдал, хогийн ургамал зэргийг цэвэрлэн, нэгдсэн хогийн цэгт хүргэх ажлыг гүйцэтгэлээ. Ингэснээр хотын соёлыг төлөвшүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн орчны өнгө үзэмжийг сайжруулах зэрэг хэд хэдэн давуу тал бий болно гэж албаныхан онцоллоо.



Энэ удаагийн цэвэрлэгээний ажилд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар ангийн хамт олон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан бүтээлч санаачлагаараа нэгдсэн байна. Мөн цэвэрлэгээний ажлын дараагаар мэргэжлийн байгууллагууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны бүсэд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийхээр төлөвлөжээ.

ВИДЕО:

 











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ