Ховд аймгийн хүн ам сүүлийн 10 жил, жилд дунджаар 1,7 хувиар өссөн байна



Ховд аймгийн Статистикийн хэлтэс Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг Улсын Их Хурлын  2017 оны 12 дугаар сарын  08-ний өдрийн 76 дугаар тогтоолын дагуу энэ оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд зохион явуулсан байна. Тэгвэл аймгийн статистикийн хэлтсээс Хүн ам орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын үр дүнгийн талаарх тайлангийн хурлыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд Ховд аймгийн статистикийн хэлтсийн дарга мэргэжилтнүүд, аймгийн тооллогын комиссын дарга, гишүүд оролцов. Ховд аймгийн хүн ам 89712, өрхийн тоо 22513 болсон байна. Өөрөөр хэлбэл хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Энэ удаагийн тооллогод НҮБ-аас 2008 онд шинэчлэн боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг удирдлага болгож олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалаар хийжээ. 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ