Ховд аймгийн ХХҮГ-аас залуучуудад гарааны бизнесээ эхлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, шилдэг бизнес санаа шалгаруулах, залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын дагуу “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үйл ажиллагаанд Ховд аймгийн 80 гаруй залуучууд оролцож, 60 гаруй шинэ гарааны бизнес төслөө танилцууллаа.
ВИДЕО: