Ховд, Говь-Алтай аймгийн гарааны бизнес эрхлэгчдийн “Сайн туршлага” уулзалт болов



Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулах арга хэмжээнд сүүлийн жилүүдэд амжилттай оролцож, санхүүгийн дэмжлэг авсан зарим гарааны бизнес эрхлэгчдийн “Сайн туршлага” уулзалтыг энэ сарын 28, 29-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.  
Тус уулзалт арга хэмжээнд Ховд, Говь-Алтай аймгийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих" сургалт, арга хэмжээнд хамрагдаж, бизнес санаагаа бодит хэрэг болгож чадсан 60 орчим баг оролцсон юм.  Энэ үеэр гарааны бизнес төслийн шинэлэг байдал, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, шинэ ажлын байр бий болгох гарц, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбооны талаар оролцогчид харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой.
Энэ удаагийн уулзалтын үеэр “Гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар орон нутгийнхаа шинэ, шилдэг бүтээгдэхүүний дээжийг иргэд олон нийтэд танилцууллаа. Тус үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”, “Start up Mongolia” ТББ хамтран ажилласан юм. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ