Хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна



Улсын хэмжээнд байгуулагдаж байгаа “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газраас аймгийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж яваа эсэх, хулгайн мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, постод алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс иргэн Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 тооны янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн, Ховд аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ