Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын "Анхдугаар хуралдаан" эхэллээ



“Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж байна.  Тус хуралдааны эхэнд Сумын ИТХ-ын сонгуулийн дүн, тайлан мэдээллийг албаныхан танилцуулсан бөгөөд шинээр томилогдож буй төлөөлөгчдөд "Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг"-ийг гардуулан өгч, төлөөлөгчийн эрхийг нь баталгаажууллаа. Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Сумын ИТХ-ын хуралдааны дэг, Төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаа шинээр сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд анх удаа төлөөлөгчийн ёс зүйн дүрэмтэй болж байгаагаараа онцлогтой. 



Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцож буй шинээр сонгогдсон 31 төлөөлөгчийн 24 эрэгтэй, 7 нь эмэгтэй байна.  Үүнээс хамгийн ахмад нь Жаргалант сумын Наран багаас сонгогдсон төлөөлөгч З.Цоож /58 настай/, хамгийн залуу нь Жаргалант сумын Рашаант багаас сонгогдсон Х.Аманкельд /27 настай/ байна. Харин анх удаа сонгогдсон 22, улиран сонгогдсон 9 төлөөлөгч байгаа юм. Мөн дахин сонгогдсон буюу өмнөх жилүүдэд ажиллаж байсан 8 төлөөлөгч байна.
Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, сумын Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлэх, хурлын хороод байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. 



Видео:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ