“Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээн боллоо



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийт ажилтнуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон явуулж байна. 



Энэ жилийн  тэмцээний хүрээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийт ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн төлөөлөл Захиргаа хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Баруун бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв, “Цагаан-Уул” ахмадын амралт сувиллын газар гэх таван багт хуваагдаж, гэр бүлийн сэдэвт мэндчилгээ, хүүхдийн найрал дуу, флаш моб бүжиг гэсэн гурван төрлөөр авьяас ур чадвараа сорьж, өрсөлдсөнөөрөө онцлогтой. 



“Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээний тэргүүн байрт Захиргаа хяналтын хэлтэс шалгарсан бол дэд байрт Баруун бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн баг шалгарлаа. Харин тусгай байрт Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Цагаан-уул ахмадын сувилалын баг тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. 
Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачилсан тус үйл ажиллагаа нь нийт ажилтнуудын гэр бүл, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой аж.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ