“Морин хуур 2017” наадмын цомын мялаалга “Хөөрхөн Жинжиймаа” тоглолт 5-р сарын 23 нд болно



"Жинжиймаа", "Эгиймаа", "Оюумаа", "Хоожаамаа", "Янжинлхам"  "Хөөрхөн", "Явлаа гэж чанга битгий хэлээрэй", "Дуу болгон ардынх болдоггүй" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн танил болсон Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Базарсадын Хүрэлбаатар  Оны шилдэг дуу, шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах "Морин хуур-2017" ХХХI наадамд яруу найрагч З.Амгаланбаатарын шүлэг "Баатархайрхан", Б.Галсандовдонгийн шүлэг "Аав тандаа"  зэрэг дуугаараа оролцож тус наадмын тэргүүн дээд Гран При шагналыг хүртсэн. Тэрээр энэ хүндтэй шагналынхаа мялаалга болгож "ХӨӨРХӨН ЖИНЖИЙМАА" тоглолтоо энэ оны 05-р сарын 23 ны өдөр үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар УБ хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөл ажиллаж байна.

ВИДЕО:


Тэрээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Сүхдоржийн шүлэг, МУСТА Б.Хүрэлбаатарын хөгжим Жинжиймаа дууг анх 1995 онд зохиосон бөгөөд 23 жилийн дараа дуучин МУСТА Н.Ундралаар дахин амилуулж мялаалга тоглолтынхоо өмнө олны хүртээл болголоо.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ