Ховд аймаг 1000 хүүхэд оролцсон "Их найрал -2018" наадам зохион байгуулав



Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Чадварлаг Ховдчууд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг эрүүл бие, саруул ухаан, бүтээлч сэтгэлгээтэй, өөртэй итгэлтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газраас олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь 1400 гаруй хүүхдийг хамарсан "Их найрал Ховд-2018" найрал дууны наадам юм. 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг "Их найрал-Ховд" найрал дууны энэ удаагийн наадамд илүү олон сургууль, сурагчид оролцсоноороо онцлогтой боллоо. Өөрөөр хэлбэл 2-р шатанд хөдөөгийн сумдын 17 сургуулиас шалгарсан 7, аймгийн төвийн 7 нийт 14 сургуулийн 1000 гаруй сурагчид оролцож тэргүүн байранд шалгарсан сургуулиудын "Найрал дуу"-ны "ГАЛА" тоглолтыг аймгийн төв талбайд зохион байгуулав.



ВИДЕО:



Найрал дууны наадамд оролцогчдыг аймгийн төв, хөдөөгийн сургууль гэсэн 2 ангилалаар байр эзлүүлж дүгнэсэн байна. Тухайлбал:Аймгийн төвийн сургуулиудаас 12 жилийн 1-р дунд сургууль тэргүүн байранд шалгарлаа.



ВИДЕО:





12 жилийн 7-р сургууль 2-р байранд шалгарсан бол Цаст-Алтай цогцолбор сургууль 3-р байранд 12 жилийн 2-р дунд сургууль тусгай байранд шалгарчээ. Харин хөдөөгийн сургуулиудаас Манхан сумын 12 жилийн дунд сургууль 1-р байранд, Улсын тэргүүний Дарви сумын 12 жилийн дунд сургууль 2-р байранд Булган сумын Минжит булган цогцолбор сургууль 3-р байранд шалгарсан бол Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургууль тусгай байранд шалгарч шагналаа гардан авлаа.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ