Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадам 9 дэх жилдээ болж байна



Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж, амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагс, волейбол, шатар, теннис зэрэг 4 төрөлт спортын наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 17-20-ныг дуустал буюу дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн спортын наадамд Ховд аймгийн 2000 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээний албан ёсны нээлт өнөөдөр 18.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болох ажээ.
Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжихэд энэ тэмцээний зорилго чиглэж байгаа аж. 
Тоглолтын хуваарь: 
Ховдчуудын спортын наадмын Шатар, Теннисний тэмцээний тоглолтын хуваарь.
ТЕННИС 
5 сарын 18-ний өдөр 13:00 цагаас 
29 хүртэлх насны Эрэгтэй, Эмэгтэй
5 сарын 19-ний өдөр 10:00 цагаас 
29-40 насны Эрэгтэй, Эмэгтэй 
#5 сарын 19-ний өдөр 10:00 цагаас
41-с дээш насны Эрэгтэй, Эмэгтэй
ШАТАР
5 сарын 19-ний 10:00 цагаас 
Бүх насны ангилалын тэмцээн Буянт Ухаа спортын ордонд эхэлнэ.



 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ