УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг спортын наадамд 180 багийн 2000-аад тамирчид оролцож байна



УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр спортын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 9 дэх жилдээ болж буй энэхүү спортын наадам “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 17-20-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжлэх юм. Тус наадмын нээлтийн ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 18 ны өдөр болж Ховд аймгаас төрөн гарсан улс төр, урлаг, спортын алдартнууд болон тэмцээнд оролцож буй 17 сум 8 төгсөлтийн 180 багийн 2000-аад тамирчин тэдний хөгжөөн дэмжигчид оролцлоо. 

ВИДЕО:





Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж анх нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг байсан бол өдгөө гурван насны ангиллаар зохион байгуулагддаг болжээ. Ингэнээр нас насны төлөөлөл оролцох боломж нэмэгдэж тамирчид хөгжөөн дэмжигчид нутгийн зөвлөлийнхөн гэх мэт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Ховдчууд ийнхүү нэгэн дээвэр дор нэгдэж байна. 

Тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байгаа байгаа бөгөөд шилдгүүд маргааш буюу энэ сарын 20 ны өдөр тодрох юм.

Image may contain: one or more people and basketball court
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ