Ховд их сургуулийн багш, МУ-ын спортын дэд мастер Ч.Түвшинсайхан дасгалжуулагчтай биеийн тамирын багш мэргэжлийн ангийн оюутны төлөөлөл “Монголын оюутны улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн”-д Улаанбаатар хотноо амжилттай оролцжээ.Нийт 11 их, дээд сургуулийн 108 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнээс Ховд их сургуулийн ББТ-ын 4-р ангийн оюутан Д.Мөнхзул, ББТ-ын 3-р ангийн оюутан Э.Хатансайхан нар дан хосын төрөлд 4-р байр, ББТ- ын 4-р ангийн оюутан М.Азжаргал, С.Анхцэцэг нар эмэгтэй дан хосын төрөлд "МӨНГӨН" медаль, ББТ-ын 4-р ангийн оюутан М.Азжаргал ганцаарчилсан төрөлд "МӨНГӨН" медаль хүртсэн байна. Огноо: 5/6/2018 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1578 Мэдээ таалагдсан: