Ховд аймгийн Жүдо бөхийн шигшээ баг анх удаа “Хос медальтан баг”-аар шалгарлаа


Ховд аймгийн Биеийн тамир спортын салбарын тамирчдын амжилт үргэлжилсээр байна. 2018 оны Жүдо бөхийн өсвөр үеийн МОНГОЛ УЛСЫН аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь ганцаарчилсан ба багийн төрлөөр зохион байгуулагдаж, 18 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1100 гаруй өсвөр үеийн Жүдо бөхийн тамирчид хурд хүчээ сорин өрсөлджээ. 

Энэхүү тэмцээнд Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын аймгийн арслан спортын мастер С.Ганхуяг дасгалжуулагчтай Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, 2018 оны Өсвөр үеийн Жүдо бөхийн Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд М.Номинзул, Ц.Сүнжидмаа нар алтан медаль, Н. Бүжинмаа мөнгөн медаль, Ц. Түмэнжаргал, Г.Тэмүүлэн, Б. Баяржавхлан, Б. Отгонбат нар хүрэл медаль хүртжээ. Мөн багийн барилдаанд эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр багийн нийт дүнгээр 26 медаль хүртэж, Монгол улсын түүхэнд Ховд аймаг анх удаа хос медальтан багаар шалгарлаа.
Манай аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нь Аварга дээд сургууль, спортын төрөлжсөн тусгай сургалттай сургууль, Хангарьд дэвжээ зэрэг шилдэг багуудыг манлайлж, медалийн болзол хангасан бахдам амжилт үзүүлсэн талаар аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээллэв.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ