Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарсанаас хойш 20 дахь өдрөө гүйж яваа бөгөөд өнөөдөр /2021.06.21/ Баянхонгор аймагт очжээ. Тэрбээр энэ өглөөний байдлаар 808 км замыг туулаад байна. Өнгөрсөн хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дөрөв дэх өдрөө гүйж яваа юм.ВИДЕО:Түүнийг өнөөдөр Баянхонгор аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлагууд угтан авч амжилт хүссэн байна.ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Нээлттэй засаг-Нэг Баянхонгор пэйж хуудас Огноо: 6/21/2021 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2493 Мэдээ таалагдсан: