Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц замынхаа 50 хувийг туулаад байна



Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарсанаас хойш өнөөдөр /06.18/ 17 дахь өдрөө гүйж байна.

Эх сурвалжийн мэдээлсэнээр яг одоо Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрч Байдрагийн голын орчим гүйж байна. Өөрөөр хэлбэл нийтдээ 695 км гүйж замынхаа 50 хувийг туулжээ.

Тэрбээр Ховд аймгаас гарсанаас хойш 2 кг жин хассан ч эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй, биеийн байдал хэвийн, сайн явна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ