Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцын гүйлт амжилттай үргэлжилж байна. Тэрбээр Ховд аймгаас гарсанаас хойш 9 дэх өдрөө хуваарийн дагуу гүйж байгаа бөгөөд өнөөдрийн /2021.06.10/ байдлаар нийтдээ 361 км замыг туулжээ. Одоогоор Шаргын говийг туулж Сутай хайрханы нөмөрт буюу Говь-Алтай аймгийн Шарга суманд очсон мэдээ байна. Говь-Алтай аймгийн төв Алтай хот ороход ердөө 80 км үлджээ. Огноо: 6/10/2021 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1854 Мэдээ таалагдсан: