Орон нутгийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих зорилгоор Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны дарга асан, хурандаа Д.Цэрэндорж санаачлан аймгийн төв талбай дээр
“Гудамжны шатар” байгуулжээ Тэрбээр төрийн тусгай албанд 35 жил ажилласан ба энэ онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, гавьяаныхаа амралтад гарч байгаа юм.
Ховд аймгийн төв талбайд байрлалтай, олон улсын стандартад нийцсэн гудамжны шатрыг цаашид
“Ховд Шатрын холбоо” хариуцан ажиллах юм. Аймгийн төв талбайд байгуулсан шатрын хөлөг нь 64 нүдтэй. 32 дүрстэй. Шатрын хүү, тэмээ, ноён зэргийг мод ашиглан хийжээ.
ВИДЕО:"Ховд телевиз"-ийн бэлтгэсэн мэдээ