Э.Даваажамцыг Өвөрхангай аймгийн “Чин мэнд” эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулжээ



Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл 2000 гаруй км гүйхээр замд яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 26 дахь өдрөө гүйж нийтдээ 1093 км замыг туулаад байна. Тэрбээр өчигдөр /06.26/ Өвөрхангай аймгийг дайран өнгөрч одоогоор тус аймгаас цааш 100 гаруй км замыг туулжээ. Ховд аймгаас гарсанаас хойш эрүүл мэндийг үзлэг оношилгоо хийлгээгүй байсан. Өвөрхангай аймгийн “Чин мэнд” эмнэлгийн хамт олон өөрсдийн санаачилгаараа Э.Даваажамцыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эрүүл мэндийг нь хянасан байна. Үзлэгээр эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, биеийн байдал хэвийн гэж оношлогджээ. Харин жингийн хувьд гараанаас гарсанаас хойш 4 кг орчим хасагдсан байна.

Одоо Улаанбаатар ороход 380 орчим, Дорнод аймгийн төв очиход 1000 орчим км үлдээд байгаа ажээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ