Э.Даваажамцыг Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооны төлөөлөл тосон авч амжилт хүсчээ



Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц энэ өглөө /2021.06.12-ны 07:20 цагт/ Говь-Алтай аймаг руу оржээ. Түүнийг тус аймгийн Залуучуудын холбооны төлөөлөл болон Есөнбулаг сум дахь "Altai's leadership" холбооны гишүүд, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамт олны төлөөлөлтэй хамтран төв талбай дээр хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

Монгол цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил, бие бялдрын бэлтгэл гэх мэт ур чадваруудыг харуулан олон мянган залууст үлгэрлэл болон ийнхүү холын зайд гүйж буй түүнд Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооны хамт олон Алтай нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс амжилт хүсэн, аяны алтан шар зам нь өлзийтэй байж санасан, зорьсондоо хүрэхийн ерөөл дэвшүүлсэн байна.

Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км гүйх ёстой. Үүнээс 10 хоногийн дотор 400 гаруй км-ийг нь амжилттай туулаад байна. 


  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ