Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдааныг энэ оны аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд 7 бүсэд зохион байгуулав.
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт баруун бүсийн сургалт, ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Баруун бүсийн сургалт, ажил мэргэжилийн уралдаанд Баян-өлгий, Увс, Говь-алтай, Завхан Ховд аймгийн 100 орчим нийгмийн даатгалын байцаагч, ажилтнууд хамрагдав. Түүнчлэн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад баруун 5 аймгийн 98 нийгмийн даатгалын байцаагч оролцсон байна.
ВИДЕО: