Ховд аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний төв Энэтхэг улсын БЛК нарийн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллана



Энэтхэг улсын БЛК нарийн мэргэжлийн эмнэлэг, Ховд аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн хооронд эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд гарч буй хүндрэл болон дутагдалыг сайжруулах, шаардагдах эмчилгээний тоног төхөөрөмжийн хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар, харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Ховд аймаг дахь БОЭТ болон Энэтхэг улсын БЛК нарийн мэргэжлийн эмнэлэг нь өөрсдийн мэдлэг, ур чадвар болон туршлагаа хуваалцах зорилгоор энэ удаад Энэтхэг улсын БЛК эмнэлгийн Хавдрын мэс заслын болон Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч ДОКТОР ХИМАНШУ ШУКЛА, Элэг шилжүүлэн суулгах хэлтсийн Захирал, Ахлах Зөвлөх ДОКТОР (ПРОФ.) САНЖЭЙ НЕГИ нар 2018 оны 10-р сарын 22-ны өдөр үзлэг хавдрын чиглэлээр нийт 56 үйлчлүүлэгчид үзлэг оношлогоо хийн зөвөлгөө өгч ажилласан байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ