Эрүүл мэндийн яам, Бельгийн төслийн Монгол талын компанийн төлөөлөл орон нутагт ажиллаж БОЭТ-ийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэжээ



ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Батэрдэнэ, Эм, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлтод, Бельгийн төслийн Монгол талын компанийн захирал н.Түмэнерөөлт, менежер Уранзаяа нар Ховд дахь БОЭТ -д энэ оны 9 дүгээр сарын 6- 7 нд ажиллаж БОЭТ-д тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудын санхүүжилтүүдийг шийдвэрлүүлсэн байна.



Тухайлбал: БОЭТ-ийн баг хамт олон төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг байрлуулах талаар газар дээр нь танилцуулан, Рентген аппаратууд, CT байрлуулах өрөөнүүдийн бүрэн засвар болон угаалгын тасгийн цахилгааны монтаж, шалны засварыг Бельгийн төслийн Монгол талын "NT" компани хариуцахаар болжээ.
Харин Дүрс оношилгооны тасгийн Эхо, дуран байрлуулах хэсгийн засварын болон 380 квт-ийн агаарын шугам шинээр татах зураг төсвийг гарган ЭМЯ-нд яаралтай хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр, Угаалгын тасгийн урсгал засварыг БОЭТ хариуцан шийдвэрлэхээр болсон байна.



Мөн энэ үеэр БОЭТ-ийн төв байрны дээвэр, гадна фасадын хуучирч муудсан байдлыг газар дээр нь танилцуулж гадна фасад болон дээврийн засварын санхүүжилтийг нь ЭМЯ шийдвэрлэхээр болжээ. Төслийн тоног төхөөрөмжийг энэ оны 10 сарын 15-наас Ховд аймагт авчран, суурьлуулж эхлэхээр төлөвлөж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ