Дэзэрэт ОУ-ын энхийг сахиулах байгууллага нь 1993 оноос хойш Монгол Улсад ХБИ-ийг дэмжих, амьдрах орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлдэг байна. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөлөл энэ сарын 19 ны өдөр Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт нэн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг хандивласан байна. Тухайлбал:Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1ш, Оцос машин -1ш, Агаар цэвэршүүлэгч -1ш, Пульсоксиометр -5ш, Сандал -12ш зэрэг нийт 4,0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлажээ.
Тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захиралТ.Баяртогтох, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын орон нутаг хариуцсан захирал Брайн Вошбөрн, Клаудиа Вошбөрн, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Ажлын албаны захирал У.Соёлмаа нар байлцлаа.