Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаа гуайд БОЭТ-ийн хамт олон хүндэтгэл үзүүлэв

Буянзаяа Нарнаа-н зураг.

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаа гэргий Х.Бямбасүрэн, 2 хүүгийн хамт нутагтаа амарч явах үеэр нь ЭМГ, БОЭТ-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү уулзалтын үеэр О.Бямбаа гуайтай мөр зэрэгцэн ажиллаж байсан одоо Ховд аймагтаа ажиллаж амьдарч байгаа ахмад эмч нарыг урьж халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ ахмад буурлууд залуу хойч үедээ сургамжаа хайрлалаа.



О.Бямбаа гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул. Тэрээр Анагаах ухааны их сургуулийг 1972 онд төгсөөд ажлын гараагаа Ховд аймгийн Алтай сумаас эхэлж сумандаа 5 жил, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, ЭМГ-ын орлогч дарга зэрэг удирдах албан тушаалд 14 жил ажиллажээ. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн салбарт нийт 40 гаруй жил ажилласанаас 20-иод жилд нь хөдөө, орон нутагт ажилласан байна.

Буянзаяа Нарнаа-н зураг.

Буянзаяа Нарнаа-н зураг.

Буянзаяа Нарнаа-н зураг. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ