Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ



Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 1992 оноос хойш тэөдгөө 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Хамгийн анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан ба Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авч ууулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох байгууллагынхаа үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулж, ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсон, хүндэтгэлийн зураг татуулж гарын бэлэг гардуулав.



Мөн Хүүхдийн тасгийн ахмад сувилагч А.Кули “Эрүүлийг хамгаалахыг тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэв.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ