Баян-Өлгий аймагт Дeльта хувилбарын вирус бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь БОЭТ манай аймагт энэ төрлийн вирус байгаа эсэхийг тандах, илрүүлэх зорилгоор Коронавирусний халдвартай 50 иргэний сорьцыг энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу /ХӨСҮТ/ тээвэрлэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлсэнээр 20 сорьцод шинжилгээ хийхэд 11-ээс нь дельта хувилбарын вирус илэрчээ. Халдвартай 11 иргэн одоогоор БОЭТ-ийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтэн эмчлүүлж байгаа ба 1 өвчтөний биеийн байдал хүнд 10 иргэний биеийн байдал нь хүндэвтэр байгаа гэнэ. Үлдсэн 30 сорьцод ойрын хугацаанд шинжилгээ хийж хариуг нь Эрүүл мэндийн яамнаас БОЭТ-д албан ёсоор ирүүлэх аж.
Дельта хувилбар нь хүн амын дунд хурдан тархдаг, халдвар авсан иргэний биеийн байдал богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг байна.