Иргэд БОЭТ-ийн амбулаторийн эмчид үзүүлэх цагаа товлох, захиалах боломжтой болжээ



Ховд аймгийн БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийн цаг товлолт үйлчилгээ 1800-0119 эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд холбогдлоо. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэд биеэр ирж дугаарлан зогсох шаардлагагүй болж байна. 

Иргэд та бүхэн эмчид үзүүлэх цагаа 1800-0119 дугаарын утсанд холбогдож авна гэсэн үг. Энэхүү утасны ярианы тариф 1минутанд 50-70 төгрөг байх юм байна.

Ажлын өдөр: 07:00-20:00 цаг,
Амралтын өдөр: 09:00 -17:00 цаг хүртэл ажиллах юм байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ