Ховд аймаг 12-15 насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэллээ



Өнөөдрөөс /06.24/ эхлэн 12-15 насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Статистик мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд энэ насны 6500 орчим хүүхэд бий гэсэн судалгаа байна. Одоо 5000 орчим хүн тун /Pfizer-BioNTech/, 2000 хүн тун /Astra Zeneca/  вакцин нөөцөд бий. Вакцинжуулалтыг харьяалал харгалзахгүйгээр Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Мөн БОЭТ дээр жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй иргэдэд хийж байгаа юм.

06 дугаар сарын 25-нд дараагийн буюу 13000 орчим хүн тун вакцин татан авахаар ажлын хэсэг бэлтгэлээ хангажээ. 

Ховд аймагт вакцинжуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Ховд аймгийн ЭМГ-ын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүүгээс тодруулав.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ