Ховд аймаг 18-аас дээш насны 54242 хүнтэй. Үүнээс гадна Хөшөөтийн нүүрсний уурхай, “Ховд-Эко” цементийн үйлдвэрийн ажилчид, их дээд сургуулийн оюутнууд гээд хөдөлгөөнт иргэдийг нэмээд 60 гаруй мянган хүнийг “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 5463 хүн бүрэн тундаа хамрагдсан. Харин нийт 31329 иргэн нэг дүгээр тун вакцинаа тариулж вакцинжуулалт өнөөдрийн /2021.05.14/ байдлаар аймгийн хэмжээнд 57,7 хувьтай явагдаж байна. ВИДЕО: С.ДОРЖ /АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН/ Огноо: 5/14/2021 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1351 Мэдээ таалагдсан: