ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН 10 ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖЭЭ.

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас сар бүр “Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтэд шүүхийн шинэчлэлийн мэдээллийг түгээдэг уламжлалтай тогтоосон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд шүүхийн шинэчлэлийн мэдээллийг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хийлээ.
 “Нээлттэй шүүх” арга хэмжээний үеэр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн “Шүүхийн тухай багц хууль”-ийн шинэлэг зохицуулалт болон шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарсан 10 үр дүнг танилцуулж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө. 

                                                                   Мэдээлэл лавлагааны алба

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ