ЭЕШ-ын дундаж оноогоороо Ховд аймаг улсдаа тэргүүлэх аймаг болно.


Дэлхийн багш нарын өдөр,Монголын багш нарын баярын 50 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Жилдээ ганц тохиох баярын энэ өдөрт зориулсан  баярын хурлыг аймгийн ХДТ-т зохион байгууллаа. Баярын хуралд Аймгийн засаг дарга Д.Галсандондог, Аймгийн Боловсрол,Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, аймгийн ИХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч М.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож нийт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ховд аймгийн сургууль , цэцэрлэгт 1500 гаруй багш нар ажиллаж байна.Сүүлийн жилүүдэд Ховд аймаг ЭЕШ-ын дундаж оноогоороо улсдаа эхний 5-д шалгарсаар ирсэн нь энэ салбарт ажиллаж буй багш нарын ур чадвар, мэдлэг боловсролыг үнэлэх нэг томоохон шалгуур болж байгаа юм. Тийм ч учраас энэ амжилтаа улам ахиулж ирэх жилүүдэд ЭЕШ-ын дундаж оноогоороо улсдаа тэргүүлэх аймаг болно гэдгийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог  хэлсэн үгэндээ онцолж багш нартаа амжилт хүслээ. 
Баярын хурлын үеэр боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж АБТА цол тэмдгээр шагнасан нэр бүхий багш нарын шагналыг албаны хүмүүс гардуулж баяр хүргэлээ. Мөн Боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Гэр бүл, Хүүхэд,залуучуудын газрын нэрэмжит “Хүүхдийн элч” тэмдэг зэрэг шагналаар шагнагдсан багш нар шагналаа гардан авсан юмаа. Элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь нараа амжилттай бэлтгэсэн нэр бүхий багш нарт "Хүндэт өргөмжлөл" мөнгөн шагнал гардууллаа. Баярын хурлын хүндэт индэрт Ховд аймгийн ахмад багш нар уригдан суусан бөгөөд Аймгийн засаг дарга 80- аас дээш настай ахмад багш нарт гарын бэлгээ гардуулсан бол УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт нийт ахмад багш нартаа гарын бэлэг олгож байгааг баяртайгаар дуулгалаа. Баярын хурлын дараа сургууль, цэцэрлэгүүдийн авьяаслаг багш нар, сурагчдын тоглосон баярын хүндэтгэлийн концерт олны талархал хүлээлээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ