Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба түүнтэй холбоотой Иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх” зорилготойгоор “Иргэний эрх зүй: Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант суманд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх дээр зохион байгуулсан байна. Тус сургалт нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд шүүгч-багшаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нар сургалтыг удирдан зохион байгууллаа хэмээн ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ. . Огноо: 10/28/2016 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 14098 Мэдээ таалагдсан: