Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Эрдэмтэн багш нартаа багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

                 Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнуудаа.


            Монголын үр хойчид боловсрол олгох эрхэм үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш нар, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдрийн мэндийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөж мэндчилье. 
            Монгол Улс боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг “ХҮҮХЭД бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулах Дэлхийд өрсөлдөх “МОНГОЛ ХҮН”-ий төлөө” хэмээн тодорхойлон хэрэгжүүлэхийн сацуу аймгийн ИТХ-аас баталсан “Багшийн хөгжил”, “Аймгийн боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 
           Өргөн мэдлэгтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай, баруун бүсийн боловсон хүчнийг бэлтгэхэд түүчээ нь болсон бүтээлч, оюунлаг, ажилсаг багш, боловсролын ажилтнууд та бүгдийн номын ухаан төгс байж, сайн бүхэн хурах болтугай.

                                   Эрдэм ухаан дэлгэрч, хүн бүрийн оюуны мэлмий тунгалаг байхын ерөөл өргөе. 

                                                                              Хүндэтгэсэн:Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ